Виз мэдүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
Аялал жуулчлалын виз мэдүүлэхэд
1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана / маягт татаж авах /
2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
5. Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас
6. Зорчих хугацаандаа байрлах зочид буудлын захиалгын хуудас, эсвэл байрлах газрын хаяг
7. Хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт
Монгол Улсын виз олгох журмын дагуу аялал жуулчлалын зорилгоор зорчих гадаадын иргэдэд визийн зөвшөөрөл шаардахгүй.
Дамжин өнгөрөх виз мэдүүлэхэд
1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй/
2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар нааж өгнө үү/
5. Хамгийн сүүлд очих орны хүчин төгөлдөр визний хуулбар
6. Хамгийн сүүлд очих буюу Монгол Улсаас цааш зорчих нисэх болон галт тэрэгний тийзийн хуулбар
Бусад ангилалын виз мэдүүлэхэд
1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана / маягт татаж авах /
2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
5. Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас баталгаажуулсан урилга, зөвшөөрөл
Визийн хураамж
№ |
Визийн төрөл |
Хураамж |
|
Энгийн (ажлын 3-5 өдөр) |
Яаралтай (тухайн өдрөө) |
||
1 |
Нэг удаа орох виз олгоход
|
340 |
635 |
2 |
Хоёр удаа орох виз олгоход
|
505 |
965 |
3 |
Зургаан сарын олон удаагийн виз олгоход
|
680 |
1315 |
4 |
Нэг жил хүртэлх хугацаагаар олон удаагийн виз олгоход
|
1020 |
1995 |
5 |
Дамжин өнгөрөх нэг удаагийн виз олгоход
|
225 |
405 |
6 |
Дамжин өнгөрөх хоёр удаагийн виз олгоход
|
450 |
855 |
7 |
Дамжин өнгөрөх олон удаагийн виз олгоход
|
545 |
1045 |