Виз мэдүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
Аялал жуулчлалын виз мэдүүлэхэд
1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана / маягт татаж авах /
2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
5. Монгол Улсад ирэх, буцах нислэг буюу галт тэрэгний тийз захиалгын хуудас
6. Зорчих хугацаандаа байрлах зочид буудлын захиалгын хуудас, эсвэл байрлах газрын хаяг
7. Хөдөлмөр эрхэлдэг, санхүүгийн чадавхитайг нотолсон бичиг баримт
Монгол Улсын виз олгох журмын дагуу аялал жуулчлалын зорилгоор зорчих гадаадын иргэдэд визийн зөвшөөрөл шаардахгүй.
Дамжин өнгөрөх виз мэдүүлэхэд
1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана / маягт татаж авах /
2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар нааж өгнө үү/
5. Хамгийн сүүлд очих орны хүчин төгөлдөр визний хуулбар
6. Хамгийн сүүлд очих буюу Монгол Улсаас цааш зорчих нисэх болон галт тэрэгний тийзийн хуулбар
Бусад ангилалын виз мэдүүлэхэд
1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана / маягт татаж авах /
2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
5. Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас баталгаажуулсан урилга, зөвшөөрөл
Виз мэдүүлэх материал хүлээн авахад дараах материалуудыг зайлшгүй хавсаргаж ирүүлнэ. Үүнд:
Шуудангаар ирүүлсэн материал ЭСЯ хүлээн авснаас хойш, яаралтай үйлчилгээний хураамж төлсөн бол ажлын 2 хоног, энгийн үйлчилгээний хураамж төлсөн бол ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэнэ. Дээрх шаардлагад нийцэхгүй материалыг буцаан хүргүүлэх бөгөөд визийн төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.
Зөвхөн БНХАУ-д оршин суугч Хятад иргэд болон байнга оршин суугч гуравдагч орны иргэдийн материалыг шуудангаар хүлээж авна. ӨМӨЗО, Бээжин хотын шуудангийн хаягаар ирүүлсэн материал хүлээж авахгүй.
Шуудангийн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг /хугацаа алдах, илгээмж алдагдах г.м./ ЭСЯ хариуцахгүй болно.