Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Зөвлөмж

2019-03-04

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яамнаас сурах виз авах оюутнуудын дараалал ихсэж, Элчин сайдын яамны гадаа дугаарлах асуудал гарч байгаа билээ. Тиймээс визийн асуудлыг хөнгөвчлөх үүднээс БНХАУ-ын муж, хотуудын Их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудыг хичээлийн жил дуусч нутаг буцахаасаа өмнө тухайн сургуулийнхаа визийн асуудал хариуцсан албанд хандаж дараагийн улиралд суралцах визээ авахыг зөвлөх байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС

2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр