Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Монгол Улсын Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан хүлээн авалт зохион байгуулав.

2019-03-11

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 98 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

photo

Монгол Улсын Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам хамтран батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлах цэргийн баярын хүлээн авалтыг 3 дугаар сарын 11-ний өдөр Бээжин хотноо зохион байгуулав.

photo

Хүлээн авалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Х.Батбилэг нар үг хэлж баяр хүргэв. БНХАУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал, Сун Яньчао тэргүүтэй ХАЧА-ийн төлөөлөгчид болон 78 орны батлан хамгаалахын атташе нар зэрэг 100 гаруй хүн тус хүлээн авалтад оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд Монгол Улсад хавсран суугаа 23 орны батлан хамгаалахын атташе нарт батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултанд хариулав.