Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал хурандаа П.Жаргалан тэргүүтэй төлөөлөгчид 12 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд БНХАУ-д айлчлав. ХАЧА-ийн БХИС-ийн захирал дэслэгч генерал Жөнхө 12 дугаар сарын 18-ны өдөр төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.
Уулзалтын дараа хурандаа П.Жаргалан ХАЧА-ийн БХИС-ийн сонсогчид, багш, эрдэм шинжилгээний ажилтнуудад “Монголын цэргийн боловсролын тогтолцооны хөгжлийн чиг хандлага” сэдвээр лекц уншиж, тэдний сонирхсон асуултад хариу өгөв.
Төлөөлөгчид Бээжингийн цэргийн хүрээний хамгаалалтын 3 дугаар дивиз, Наньжин хотын Хуурай замын цэргийн командын дээд сургуульд тус тус зочилж, тэдгээрийн үйл ажиллагаатай танилцаж, цэргийн хээрийн сургалтын үзүүлэх тоглолт үзэж сонирхов. Мөн Наньжин хотын Хуурай замын цэргийн командын дээд сургуульд суралцаж буй Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн 4 сонсогчтой уулзаж, ахуй байдалтай нь танилцав.