Боловсрол, шинжлэх ухааны салбарын харилцаа
2017-2018 оны хичээлийн жилд Хятадын Их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын тоо 9000-д хүрээд байна.
БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг -жилд 220 орчим тэтгэлэг,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэг -жилд 100 орчим тэтгэлэг /сонгон шалгаруулалтад БСШУСЯ оролцдоггүй/,
Тусгай тэтгэлэгт хөтөлбөр -жилд 200 тэтгэлэг
2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол, Хятадын Шинжлэх ухаан, технологийн хамтарсан хорооны анхдугаар хуралдаан болсон.
Соёлын харилцаа
1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.
2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан.
2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун мужийн Жинань хот, ӨМӨЗО-ы Хөххотод, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулсан.
ӨМӨЗО-ы соёл, урлагийн байгууллагуудтай танилцах сургалтыг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран 2016 онд зохион байгуулсан.
БНХАУ-ын богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2016 онд монголын талын мэргэжилтнүүд соёлын бие бус болон биет өвийн богино хугацааны сургалтад хамрагдсан.
Хятадын кино, дэлгэцийн шилдэг 25 бүтээлийг үнэ төлбөргүй өгч байна.
Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийг байгуулж, улмаар анхдугаар хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Бээжин хотноо зохион байгуулсан. Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл нь Монгол, Хятад хоёр улсын ард түмний уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлэх чухал ач холбогдолтой юм.
Хүмүүнлэгийн солилцооны хөтөлбөрүүд