Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ НАЙРАМДЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД БНХАУ-Д АЙЛЧИЛЛАА

2018-02-02

БНХАУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын урилгаар Монгол Улсын ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа Б.Алтанхуяг тэргүүтэй Зэвсэгт хүчний найрамдлын төлөөлөгчид 2018 оны 1 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд тус улсад айлчилж, Бээжин, Гуанжөү, Саньяа хотуудад зочиллоо.

1

Энэ айлчлал нь хоёр талын хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2018 онд хэрэгжиж буй батлан хамгаалах салбарын анхны арга хэмжээ болж байгаагаараа онцлог бөгөөд ХАЧА-ийн Хойт байлдааны ажиллагааны бүсийн командлал хариуцан зохион байгууллаа.

Монголын цэргийн төлөөлөгчдийг БНХАУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Цы Гуовэй хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Булган,  БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын Азийн газрын дарга ахлах хурандаа Лю Жунбин нар оролцлоо.