Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

ШВЕДИЙН ВАНТ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД АННА ЛИНДСТЭДТЭЙ УУЛЗАВ.

2017-10-25

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шведийн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Анна Линдстэдтэй уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Шведийн Вант Улсын Хаан Карл XVI Густаф, Угсаа залгамжлах гүнж Виктория нарт илгээсэн урилгыг дахин нотолж, Монгол Улсын Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн, эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын талаар товч мэдээлэл хийж,  хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, энэ оны сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулах Гадаад хэргийн яамд хоорондын зөвлөлдөх уулзалтын ач холбогдол, агуулгын талаар санал солилцов.

Мөн Швед Улсад оршин сууж байгаа 5,000 гаруй Монгол иргэдэд эх хэлээ сурах, соёл, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах боломжийг бүрдүүлж, “Монголын соёлын төв”-ийг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.