Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Шуудан харилцаагаар визийн материал өгч, авах

2017-01-04

Виз мэдүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

 

Бүх төрлийн виз /дамжин өнгөрөх виз хамаарахгүй/ мэдүүлэхэд

 

  1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй буцаана/ маягт татаж авах /
  2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
  4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар наах/
  5. Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас баталгаажуулсан урилга, зөвшөөрөл

 

Дамжин өнгөрөх виз мэдүүлэхэд

 

  1. Үнэн зөв бөглөсөн виз мэдүүлэх маягт /дутуу бөглөсөн маягтыг хүлээж авахгүй/
  2. 6 сараас дээш хүчинтэй хугацаатай гадаад паспорт
  3. Паспортын хуулбар /зөвхөн эхний нүүр/
  4. Цагаан артай нэг хувь цээж зураг /цээж зургийг виз мэдүүлэх маягтын баруун дээд өнцөгт цавуугаар нааж өгнө үү/
  5. Хамгийн сүүлд очих орны хүчин төгөлдөр визний хуулбар
  6. Нисэх болон галт тэрэгний тийзийн хуулбар

 

Виз мэдүүлэх материал хүлээн авахад дараах материалуудыг зайлшгүй хавсаргаж ирүүлнэ. Үүнд:

  1. Виз мэдүүлэгч нь Монгол улсаас уригч талын урилга /ГХЯ-ны КГ-т мэдүүлсэн бар код бүхий урилгын мэдүүлгийн хуудас, ГИХГ-ын өгсөн зөвшөөрлийн дугаар, мэдүүлсэн огноо/. Энэхүү шаардлага нь аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад зорчих 42 орны иргэдэд хамаарахгүй. /Жагсаалтыг үзэх/
  2. Төлбөрийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны дансанд тушаасан баримтийн эх хувь. /Дансны мэдээллийг үзэх/
  3. Буцах хаяг, холбогдох утасны дугаарыг бөглөсөн шуудангийн дугтуй, хүлээн авахдаа шуудангийн төлбөр тооцоог хийх нөхцөлтэй ирүүлэх.
  4. Материал хүлээн авсан эсэхийг ажлын өдрийн 16.00-17.00 цагийн хооронд 65321203 утасны дугаараар холбогдож тодруулж, лавлагаа авах боломжтой.
  5. Шуудангаар зөвхөн нэг урилга болон нэг зөвшөөрөл дээрх иргэдийн материалыг хүлээн авна. /”HG” визийн зөвшөөрөлтөй 10-аас дээш иргэдийн визийн материалыг шуудангаар хүлээн авахгүй/

Шуудангаар ирүүлсэн материал хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэрлэж буцаан хүргүүлнэ. Дээрх шаардлагад нийцэхгүй материалыг буцаан хүргүүлэх бөгөөд визийн төлбөрийг буцаан олгохгүйг анхаарна уу.

 

Зөвхөн БНХАУ-д оршин суугч Хятад иргэд болон байнга оршин суугч гуравдагч орны иргэдийн материалыг шуудангаар хүлээж авна. ӨМӨЗО, Бээжин хотын шуудангийн хаягаар ирүүлсэн материал хүлээж авахгүй.

Шуудангийн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг /хугацаа алдах, илгээмж алдагдах г.м./ ЭСЯ хариуцахгүй болно.