Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

МОНГОЛ, ХЯТАДЫН УЛААН ЗАГАЛМАЙ НИЙГЭМЛЭГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД БЭЭЖИН ХОТНОО ЗҮРХНИЙ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БУЙ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ УУЛЗАВ

2017-11-07

Хятадын Улаан загалмай нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Бүс ба Зам-Сахиусан тэнгэрийн аялал Монголд” хөтөлбөрийн хүрээнд Монгол, Хятадын Улаан загалмай нийгэмлэг, Улсын III төв эмнэлэг хамтран 0-15 насны зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй мэс засалд хамруулж, эмчилгээ хийх төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Бээжин хотын Аньжэнь эмнэлэгт 21, Хуашин эмнэлэгт 13 хүүхэд тус тус эмчлүүлж байгаа бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын гэргий М.Цэндсүрэн болон бусад дипломат ажилтнууд хүүхдүүдийн эрүүл мэндийн байдал, эмчилгээний үйл явцтай танилцаж, эмнэлэгийн удирдлагуудтай уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

1

2

3

Хүүхдүүдийн мэс засал амжилттай болж, эх орондоо буцахад бэлэн болоод байна.

4

5

Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газар, хүүхдүүдийн ар гэрийн нэрийн өмнөөс зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдийг мэс засал, эмчилгээнд хамруулах боломжийг олгож, Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүдэд дахин амьдрал бэлэглэж буй Хятадын Улаан загалмай нийгэмлэг, Улаан загалмай сан, Аньжэнь, Хуашин эмнэлгийн удирдлага хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэхүү төсөл нь хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон тэмдэглэв.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зүрхний төрөлхийн эмгэгтэй 100 хүүхэд мэс засал, эмчилгээнд хамрагдах юм.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ