Монголын дуу хоолой радио
Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооноос Бээжин хотноо 2 дугаар сарын 16-ны өдөр Монгол дахь өвөлжилтийн хүндрэл, зудын талаар олон улсын сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийж малчдад хандив цуглуулахыг уриалсан хэвлэлийн бага хурал зохион байгуулав.
МУЗН-ийн хүмүүнлэгийн тусламж хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд эхний ээлжинд өвөлжилтийн хүндрэлтэй 7 аймгийн 54 сумын 1740 өрхөд тусламж үзүүлэхээр ажиллаж байгаа аж.
Дээрх арга хэмжээнд МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа илтгэл тавьж, Бээжин дэх ЭСЯ-ны зөвлөх Р.Гансүх үг хэлэв.