Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

МОНГОЛ, ЗӨВЛӨЛТИЙН ДАЙЧДЫН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2017-08-29

2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр  БНХАУ-ын Хөбэй мужийн Жанчхүү хотын Жанбэй хошуунд байрладаг Монгол Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөөнд засварын ажил хийгдсэний дараах нээлтийн ажиллагааны цэцэг өргөх ёслолын ажил болов. Энэхүү ёслолд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, ОХУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Лукьянцев Дмитрий Евгеньевич болон Азербайджан, Туркменистан, Армен, Беларусь, Казахстан улсуудаас БНХАУ-д суугаа ЭСЯ-дын, ШХАБ, БНХАУ-ын ГХЯ, Жанчхүү хотын удирдлагууд оролцов.

 1

2

8

7

Энэ өдөр Монгол, Зөвлөлтийн баатарлаг дайчдын гавъяат үйлсийг үүрд мөнхлөн сүндэрлэж буй энэхүү гэрэлт хөшөөг босгосны 60 жилийн ой тохиож буй онцлогтой өдөр байв. 72 жилийн тэртээ Хятадын ард түмнийг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөхөд туслах зорилгоор Монгол ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн улаан армийн эрэлхэг дайчдын хамт ЗХУ-ын баатар хурандаа генерал И.А.Плиевийн командалсан Монгол, Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ дайнд Монголын 4 морин дивиз, 1 хуягт дивиз, танкийн болон холбооны тусгай хороо нийтдээ 21 мянга гаруй цэрэг оролцож, 200 гаруй дайчид амь үрэгдсэнээс Монгол Улсын баатар Л.Аюуш, М.Жанчив зэрэг эрэлхэг дайчид энэ газар шороонд үүрд нойрсож байна.

5

6

3

4

Энэ хөшөө нь 1957 онд баригдсан энэхүү гэрэлт хөшөөг сэргээн засварлахад Монгол, Оросын талаас нийт 315000 юанийн хөрөнгө гаргасан байна.

Хөрш орны аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө алтан амиа зориулсан Монгол, Зөвлөлтийн эрэлхэг хөвгүүдийн дайчин алдар хөрш гурван орны ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэж, үүрд дурсагдах нь дамжиггүй билээ.