Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-наас эрхлэн “БНХАУ-ын тухай лавлах” болон “Монголын өнгө төрх” гэсэн сурталчилгааны зурагт номыг саяхан тус тус хэвлэн тараав. Монгол хэлээр хэвлэсэн “БНХАУ-ын тухай лавлах” номыг албаны болон Хятад орны тухай сонирхон судлаач монголчуудад гарын авлага болгон хэвлүүлэв. Тус лавлах номд БНХАУ-ын тухай ерөнхий мэдээлэл, Хятад улсын төрийн байгуулал, улс төрийн тогтолцоо, засаг захиргааны хуваарь, эдийн засгийн ололт амжилт болон бусад холбогдох мэдээлүүд, статистикийн тусгасан байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Ганхуяг уг лавлах номын өмнөтгөлд “Монгол улс БНХАУ-ын харилцаа хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй өрнөн хөгжиж, улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэгийн салбарт улам бүр илэвхтэй хамтран ажиллах болов” гэж онцлон тэмдэглэсэн байна “Монголын өнгө төрх” зургийн цомгийг Монгол улсад аялал жуулчлалаар зорчихыг хүсэгч Хятадын иргэдийн хэрэгцээнд зориулан хэвлүүлжээ. Тус зургийн цомгоос Монгол орныг сонирхогчид Монгол орны байгалийн өнгө үзэмж, хөдөө нутгийн амар амгалан, нүүдэлчдийн аж төрөл, нийслэл Улаанбаатарын цог жавхаа, монголчуудын өвөрмөц “эрийн гурван наадам”-ыг сонирхон үзэж болно.