Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИН Б.МӨНХЗАЯА ОЛОН УЛСЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЛЭВ

2018-12-04

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимовын урилгаар БНХАУ-ын Юннань мужийн Кунминь хотноо 2018 оны 12 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан Олон улсын марафон гүйлтийн тэмцээний нээлтийн арга хэмжээнд оролцов.

ШХАБ-ын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнд тус байгууллагын гишүүн болон ажиглагч орны тамирчдаас гадна 50 орноос 9000 гаруй мэргэжлийн тамирчид хагас болон бүтэн марафоны төрөлд уралдав. Мөн Кунминь хотын 11000 гаруй оршин суугч сонирхогчийн марафоны төрөлд оролцсон байна.

Энэ удаагийн тэмцээний хагас марафоны төрөлд Монгол Улсын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа “1:16:47” цагийн амжилтаар Алтан медаль хүртэв.

Элчин сайд Д.Ганхуяг арга хэмжээнд оролцох үеэрээ Юннань мужийн АЗГ-ын Намын нарийн бичгийн дарга Чин Гуанрон /Qin Guangrong/, Кунмин хотын захирагч Ван Шилиан /Wan Xiliang /, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.