Монголын дуу хоолой радио
Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Хятадын Коммунист Намын урилгаар УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд 2016 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Чунчин хотноо болсон “ХКН болон дэлхийн яриа хэлэлцээ” сэдэвт улс төрийн намуудын хуралд оролцож, БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпин, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзаж, Ханжоу хотноо зочилж, Жөзян мужийн Хайнин хотын арьс шир боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.