Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
ШХАБ-ын хүрээнд 2018 оны 6 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Чиндао хотноо зохион байгуулсан Олон Улсын кино наадамд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Д.Эрдэнэбат тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Соёл, урлагийн газрын дарга Д.Эрдэнэбат ШХАБ-ын киноны салбарын хамтын ажиллагааны форумын нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэлэв.
Энэхүү кино их наадамд Монголын 5 кино бүтээлийг олон нийтэд дэлгэн толилуулсан бөгөөд манай улсын кино салбар, хамтын ажиллагааны өдөрлөгийг зохион байгуулж, хэвлэлийн бага хурал хийв.
Арга хэмжээний дүнд “Х Түц” продакшн Хятадын Кино групп корпорацитай “Солиот эх” уран сайхны киног Хятадын зах зээлд нэвтрүүлэх тухай хамтын ажиллагааны баримт бичиг байгуулав. Энэхүү кино наадмаас тус киноны гол дүрийн жүжигчин И.Одончимэг шилдэг гол дүрийн эмэгтэй шагнал хүртэв.