Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГ ХӨХНУУР МУЖИД АЖИЛЛАВ

2017-07-21

Элчин сайд Д.Ганхуяг 7 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Хөхнуур мужид ажлын айлчлал хийж, мужийн дэд дарга Ян Фөнчунь,  Хайшигийн Засаг захиргааны Намын хорооны нарийн бичгийн дарга Вэнь Гуодун, Засаг дарга Мөнхжаргал нартай уулзалт хийв.

WeChat Image_20170802161314

WeChat Image_20170802163514

WeChat Image_20170802163525

WeChat Image_20170802163601

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ, соёл, хүмүүнлэг, аялал жуулчлалын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.

Элчин сайд Д.Ганхуяг Хайшигийн Засаг захиргаанд “Монгол гэр” бэлэглэв.

WeChat Image_20170802161350

Айлчлалын хүрээнд Элчин сайд Д.Ганхуяг Хөхнуур мужийн Үндэстний их сургууль, Дэлхий хотын Дээд Монгол судлалын төв, Монгол Үндэстний дунд сургууль, Хятадын Төвдийн уламжлалт анагаах ухаан, эмийн соёлын музей, Дээд Монгол малчин айлд тус тус зочлов.

WeChat Image_20170804083842

WeChat Image_20170802161336

WeChat Image_20170802161344