Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Монгол Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт болж байна

2017-01-17

IMG_4432Монгол Хятадын хөрөнгө оруулалтын уулзалт 1-р сарын 16-17-нд  Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд болов. Энэхүү уулзалт нь 1-р сарын 16-18 өдруудад Бээжинд болох “Торгоны замын ач холбогдол” Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын 4-р чуулга уулзалтын хүрээнд болж байгаа юм.  Тус уулзалтад Монголын талаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн  сайд Д.Ганбат тэргүүтэй Шадар сайдын ажлын алба, төрийн яамд, газрууд  болон бизнесийн төлөөлөл  нийт 100 гаруй хүн, Хятадын талаас  Хятад, Оросын найрамдлын хорооны дарга Лян Юйши тэргүүтэй Хятадын албаны хүмүүс болон  хөрөнгө оруулагч бизнесийн төлөөлөл мөн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

IMG_2857Уулзалтыг  Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д. Ганхуяг нээж  үг хэлэв. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уулзалтад оролцогчдод Засгийн газрын нэрийн өмнөөс мэндчилгээ дэвшүүлэв. Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын энэ удаагийн уулзалт нь  2017 он гарсаар болж байгаа хоёр улсын хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой эхний чухал арга хэмжээ боллоо. Уулзалтын үеэр  илтгэл тавьж үг хэлсэн хүмүүс энэхүү уулзалтын ач холбогдлыг өндрөөр үнэлж хоёр улсын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд дорвитой хувь нэмэр болно гэдгийг онцлон тэмдэглэв.

IMG_2899Уулзалтын явцад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Д. Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөрөнгө оруулалтын газрын Ерөнхий захирал И Иньпан-тай уулзаж, Монголын Засгийн газраас тус банкаар санхүүжүүлэх боломжтой тодорхой төслүүдийг танилцуулж, хөрөнгө оруулах  асуудал дээр хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын арга хэмжээ хоёр өдөр үргэлжилж, хоёр орны оролцогч нийт аж ахуйн нэгжүүд 2 талын уулзалт хийх, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох боломж бүрдэв.

GANBAT UG