Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан “Хятадын Олон улсын импортын экспо”-д оролцов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 11 дүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хүндэтгэлийн хүлээн авалт, 11 дүгээр сарын 5-ны өдөр “Хятадын Олон улсын импортын экспо”-гийн нээлтийн арга хэмжээ болон “Гадаад худалдаа ба нээлттэй байдал” салбар хуралдаанд тус тус оролцов.
Төлөөлөгчид экспогийн танхимаар зочилж, Монголын аж ахуйн нэгжүүдийн дэлгэн толилуулсан үндэсний бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхов. Тус арга хэмжээнд 172 улс, бүс нутаг, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 3600 гаруй аж ахуйн нэгж оролцов.
“Хятадын Олон улсын импортын экспо”-гийн хүрээнд Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар, Шанхай хотын Минхан дүүргийн Ардын засгийн газартай хамтран Монгол, Хятадын аж ахуйн нэгжийн инновацийн хамтын ажиллагааны форумыг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Шанхай хотноо зохион байгуулав.
Уг арга хэмжээнд Монголын 26 аж ахуйн нэгж, Хятадын 40 гаруй аж ахуйн нэгж оролцов.