Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

“МОНГОЛ, ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УУЛЗАЛТ”-Д ЗОРИУЛСАН ЗООГ ДЭЭР ЭЛЧИН САЙД Д.ГАНХУЯГИЙН ХЭЛСЭН ҮГ

2017-01-17

ZOOG UGХүндэт Хатагтай, Ноёд оо,

Зочид төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ оройн мэндийг дэвшүүлж, зоогт хүрэлцэн ирсэнд талархалаа илэрхийлье.

“Монгол, Хятадын Хөрөнгө оруулалтын уулзалт” Та бүхний хүчин зүтгэл, дэмжлэгтэйгээр амжилттай болж байна. Энэхүү уулзалт хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

ЭСЯ ийм төрлийн уулзалтыг салбар салбараар тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэлье. Бид Монгол-Хятадын бүх талын хамтын ажиллагааг өргөтгөх, гүнзгийрүүлэх, хөгжүүлэх санал, санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллах болно. Хоёр орны хооронд хэрэгжүүлэх томоохон төслүүдийг ажил хэрэг болгоход тус ЭСЯ тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох болно.

Та бүхэнд удахгүй болох Тахиа жилийн сар шинийн баярын мэндийг урьдчилан хүргье.

Тухтай сууж, тавтай зооглохыг урьж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.