Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Элчин зөвлөх Д.Булган Жилинь мужийн “Хуачяо” гадаад хэлний дээд сургуульд зочлов

2018-09-28

Элчин зөвлөх Д.Булган БНХАУ-ын Жилин мужид ажиллаж, “Jilin Huaqiao University of Foreign Language” дээд сургуулийн урилгаар тус сургуульд зочлов.

Тус сургуулийн захирал 13 дахь удаагийн БХАТИХ-ын гишүүн, Жилинь мужийн УТЗЗ-ийн гишүүн хатагтай Чин Хө төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа болон тус сургуулийн “Дэлхийн хотхон”-д Монгол хотхон байгуулах асуудлаар санал солилцов.

Айлчлалын хугацаанд Элчин зөвлөх Д.Булган өнгөрсөн онд шинээр байгуулагдсан Монгол хэлний танхимын үйл ажиллагаатай танилцаж, Монгол хэл суралцаж буй Хятад оюутнуудтай уулзаж, Монголын тухай болон Монгол, Хятадын харилцааны сэдвээр лекц уншив. Мөн ЭСЯ-ны зүгээс сургуулийн номын санд Монголын уран зохиолын ном, сурах бичиг, толь бичиг зэрэг номнуудыг хандивлав.