Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

ГУРВАН ТАЛЫН ЭКСПЕРТҮҮДИЙН АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛОВ

2017-03-28

3 talt 2Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын экспертүүдийн анхдугаар уулзалт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Бээжин хотноо амжилттай болов.

            Энэхүү гурван талын уулзалтад Монголын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Хятадын төлөөлөгчдийг Хөгжил, шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, Оросын төлөөлөгчдийг Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын орлогч дарга А.В.Зеленев нар тус тус ахлав. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо, Гадаад хэргийн яам, Төмөр замын газар, Хөгжлийн банк, ЭКСИМ банкны төлөөлөгчид, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, “Оросын төмөр зам” нийгэмлэг, ОХУ-аас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгч нар оролцов.

          3talt 1  Тус уулзалтаар 2016 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замын талаар хэлэлцэв. Уулзалтын үр дүнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд цаашид авах арга хэмжээ болон хэлэлцэн тохиролцсон асуудлыг тусгасан Протокол байгуулав.