Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид 2017 оны 12 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Циндао хотноо ажиллаж “Торгоны замын инновацийн хамтын ажиллагааны төв”-тэй танилцав. Энэхүү төв нь “Бүс ба зам”-ын дагуух орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, гадаад орнуудаас хятадад оюутан сургах, аж ахуй нэгжүүдээ “гадаадад гаргах”, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах индэр болгох зорилготой ажээ. 3 үе шаттай хэрэгжүүлж буй энэхүү төслийн сүүлийн хэсэг нь энэ онд Циндао хотноо болох ШХАБ-ын Дээд түвшний уулзалтын өмнө буюу 6 дугаар сард ашиглалтад орох юм байна. “Бүс ба зам”-ын дагуух орнуудыг сурталчлах, хамтын ажиллагааг хөгжүүлэх алба нээж байгаа ба одоогоор Танзани, Гана, Тажикстан зэрэг орнууд ДТГ болон төвөөсөө хүн томилон ажиллуулж байна.
Тус хотод дэлхийн олон орны академичдийг цуглуулан шинжлэх ухааны нээлт, бүтээл туурвих нөхцөлөөр хангасан “Хятадын олон улсын академичдийн парк”-ийг байгуулсан нь дэлхийд анхдагч болсон бөгөөд Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид үйл ажиллагаатай нь танилцав.
Мөн энэ үеэр Элчин сайд Д.Ганхуяг Циндао хотын Ли Цан дүүргийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ван Сизинтэй уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Хятадад цахим худалдаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хил дамнасан цахим худалдааны төвтэй Элчин сайд Д.Ганхуяг тэргүүтэй ЭСЯ-ны төлөөлөгчид танилцав.