Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын БХЯ-нд зочилж, цэргийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурлаа

2016-09-27

22ffЭлчин сайд Д.Ганхуяг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Цы Гуовэйтэй уулзаж, Хятадын ардын чөлөөлөх армиас Монгол Улсын Хилийн цэрэгт олгосон 10 сая юанийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурав.

Уулзалтанд Монголын талаас ЭСЯ-ны Цэргийн атташегийн туслах дэд хурандаа Д.Энхтүвшин, Хятадын талаас БХЯ-ны ОУЦХАГ-ын Азийн газрын дарга ахлах хурандаа Сун Янчао, Азийн газрын орлогч дарга Лю Жунбинь, Азийн газрын мэргэжилтэн ахлах хурандаа Синь Силу нар байлцлаа.