Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД ХАВСРАН СУУГАА ЕВРОПЫН ХОЛБОО БОЛОН ТҮҮНИЙ ГИШҮҮН ОРНУУДЫН ЭЛЧИН САЙД НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

2017-10-28

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Европын Холбооны Төлөөгчийн газрын тэргүүн Ханс Дитмар Швайзгутын урилгаар БНХАУ-аас Монгол Улсад хавсран суугаа Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын 20 гаруй Элчин сайд болон Элчин сайдын яамны төлөөлөлтэй  уулзалт хийж Монгол Улсын улс төр, худалдаа, эдийн засаг, гадаад бодлого болон Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар талаар товч мэдээлэл хийж сонирхсон асуултад хариулав.

Тус уулзалтаар Монгол Улсын 2017 оны эдийн засгийн тоон үзүүлэлтүүд, шинээр байгуулагдсан Засгийн газар, түүний бүтэц зохион байгуулалт, Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээний дүн, Чингис болон Димсам бондуудын эргэн төлөлтийн асуудал болон уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрийг байгуулах боломж нөхцөлийн талаар товч мэдээлэл хийв.

Элчин сайд нарын зүгээс шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, бодлого, тэргүүлэх чиглэлийг талаар, хоёр хөрштөй эн тэнцвэртэй харилцах харилцаа,  ШХАБ дахь манай улсын байр суурь, төвийг сахих  санаачлагын нөхцөл байдал, томоохон төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаазын ялын асуудлаар судалж байгаа талаар болон бусад улстай визийн хэлэлцээр байгуулж буй явцын талаар сонирхсонд хариулт өгөв.

Тус уулзалтыг 11 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Европын холбооны орнуудын Элчин сайд нарын уулзалт болон БНХАУ-аас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд нарын Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичиг барих арга хэмжээний өмнө зохион байгуулсанд талархал илэрхийлэв.