Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд Ли Биний урилгаар 2017 оны 8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчлав.
Айлчлалын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн хорооны сайд Ли Бинь-тэй уулзаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцож, хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Хятадын Сансар судлалын төв эмнэлэг, Халдварт өвчинөөс урьдчилан сэргийлэх, хянах төв, Бээжингийн их сургуулийн Олон улсын эмнэлэг, Үүдэл эс лаборатори, Hөхөн сэргээх төв, “Эрүүл үйлдвэрлэл” Экспо, “Синофарм”-д тус тус зочилж, үйл ажиллагаатай танилцан, туршлага солилцов.
Айлчлалын хүрээнд А.Цогцэцэг “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа” сэдэвт дээд түвшний уулзалтад оролцож нээлтийн арга хэмжээнд үг хэлэв.
Дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Болгар Улсын Эрүүл мэндийн сайд Николай Петровтай уулзаж хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.