Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Элчин Сайд Д.Ганхуяг Мароккын хаант улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин Сайд Азиз Мекуарыг хүлээн авч уулзав.

2019-01-16

Элчин сайд Д.Ганхуяг 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Мароккын Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Азиз Мекуарыг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр талын харилцааны өнөөгийн байдал, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Азиз Мекуар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орсон байна.