Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2018-07-26

Бээжин хотын Чаоян дүүргийн Тяньзө гудамжинд байрлах АНУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны зүүн урд талд энэ өдрийн /7 дугаар сарын 26/ 13:00 цагийн орчимд дэлбэрэлт болсонтой холбогдуулан БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийж, хэргийн талаар цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд ослын чанартай дэлбэрэлт болохыг мэдэгдсэн.

Бээжин хотын цагдаагийн газраас Чаоян дүүргийн Тяньзө гудамж болон Ань Зялөү гудамжны огтлолцсон гэрлэн дохион дээр ослын чанартай дэлбэрэлт болсон бөгөөд хүний амь эрсдээгүй, нэг хүн гэмтсэн тухай мэдээллэв.

Үүнтэй холбогдуулан БНХАУ-д зорчиж буй Монгол Улсын иргэд анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна.

МОНГОЛ УЛСААС БНХАУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ Бээжин хот 2018.7.26