Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

“COLORFUL WORLD-BEIJING 2017” ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

2017-09-14

Бээжин хотын Гадаад орнуудтай соёлоор харилцах төвөөс 2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Бээжин хотын Олон улсын үзэсгэлэнгийн төв (China International Exhibition centre)-д зохион байгуулсан “Colorful World-Beijing 2017” Олон улсын соёлын үзэсгэлэнд  Элчин сайдын яам Монгол Улсаа төлөөлөн оролцов.

1

“Colorful World-Beijing” Олон улсын соёлын үзэсгэлэн арга хэмжээ нь  Хятадын олон улсын соёл, бүтээлч үйлдвэрлэлийн 12 дахь удаагийн экспо (12th China Beijing International Cultural and Creative Industry Expo “ICCIE”) арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд оролцдогоороо онцлог юм. Энэ удаагийн үзэсгэлэн арга хэмжээнд БНХАУ-д суугаа 45 Элчин сайдын яамд оролцож өөрийн орны соёл, урлагийг сурталчилж түгээн танилцуулав.

2

3

4

Манай Элчин сайдын яам энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “ЮНЕСКО”-д бүртгэлтэй Монгол өв соёлыг дэлгэн танилцуулж, “Жонон”, “Натур Данс”, Алтантайз хамтлагуудын уран бүтээлчид “Баруун Монгол” Монгол Ардын бүжиг, “Уяхан Замбуутивийн наран” Монгол Ардын уртын дуу, “Алтайн магтаал”, “Жалам хар”, уран нугаралт зэрэг Монголын уран бүтээлүүдийг олон нийтэд толилуулав. Олон улсын соёлын үзэсгэлэн нь улс орнууд хоорондын найрсаг солилцоог бэхжүүлэх, ялангуяа Бээжин хотыг дэлхийн улс орнуудтай холбож соёлын солилцоог эрчимжүүлэх, улс орнуудын соёлыг сурталчилах, түгээн таниулах зорилготой юм.

5

6

7

8