Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 5 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцов.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 5 дугаар сарын 15-ны өдөр Удирдагч нарын дугуй ширээний уулзалтад оролцож, “Ойр дотно түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах” болон “Харилцан уялдаатай хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” сэдвээр үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүс ба Зам”-ын дагуух орнуудын хөгжлийн бодлогыг уялдуулж үр дүнд хүрч буйг Монгол Улс өндрөөр үнэлж ирснийг онцлов.
Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга болон ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хамтын ажиллагааны механизмтай уялдуулан “Эдийн засгийн корридор” байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улс өндөр ач холбогдол өгдөг бөгөөд хөтөлбөрт тусгагдсан 32 төслүүдийг хэрэгжүүлэх, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг олон улсын банк, санхүүгийн байгууллагатай хамтран шийдвэрлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгааг тэмдэглэв.