Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
“Colorful Beijing” Олон улсын соёлын үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулсан Бээжин хотын гадаад улс орнуудтай соёлоор харилцах төвөөс Үндэсний түүх, соёлыг улс орнуудад сурталчлах, түгээн таниулах үйлсэд Элчин сайдын яамны оруулсан хувь нэмрийг үнэлж урлаг, түүх, соёлын шилдэг үзүүлбэр “Best showcase” өргөмжлөл, цом гардуулав.
БНХАУ-ын Соёлын яам, Хэвлэл мэдээлэл, радио, кино, телевизийн ерөнхий газар, Бээжин хотын Ардын Засгийн газар хамтран 2017 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Бээжин хотноо 12 дахь удаагийн “Олон улсын соёлын инноваци, үйлдвэрлэл” үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан.
Энэхүү арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Colorful Beijing” Олон улсын соёлын арга хэмжээнд Элчин сайдын яам Монгол Улсаа төлөөлөн оролцож, Монгол Улсын Гадаад харилцааны яамны дэмжлэгтэйгээр “ЮНЕСКО”-д бүртгэлтэй Монгол өв соёлыг дэлгэн танилцуулж, “Жонон”, “Натур Данс”, Алтантайз хамтлагуудыг урьж оролцуулан “Баруун Монгол” Монгол Ардын бүжиг, “Уяхан Замбуутивийн наран” Монгол Ардын уртын дуу, “Алтайн магтаал”, “Жалам хар”, уран нугаралт зэрэг Монголын уран бүтээлүүдийг олон нийтэд толилуулж Монголын урлаг, түүх, соёлыг гадаад улс орнуудад сурталчилсан билээ.