Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Анхбаяр тэргүүтэй архивын төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 18-21-ны өдрүүдэд Бээжин хотод айлчилав. Айлчлалын хүрээнд хоёр орны Гадаад харилцааны яамны Архив хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, хятадын талаас Гадаад хэргийн яамны Архивын газрын дарга хатагтай Дун Чян нар даргалав. Төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюань-ёу хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Нийслэл хотын музей, Гаалийн Ерөнхий газрын Архивын музей, Хуавэй компанид тус тус зочилж, туршлага судлав.