Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН, БҮХ ХЯТАДЫН АРДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ИХ ХУРЛЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА ЖАН ДӨЗЯНТАЙ УУЛЗАВ

2018-02-08

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дарга Жан Дөзян 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Монгол, Хятадын Парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хоёр дахь удаагийн уулзалтад оролцож буй Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийг Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзав.

5

Талууд Монгол, Хятадын Парламент хоорондын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, Байнгын уулзалтын механизм нь Монгол, Хятадын харилцааны хөгжилд Парламентуудын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлж, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг онцлон тэмдэглэв. Мөн хоёр талын хууль тогтоох, хууль сахиулах байгууллагуудын харилцан солилцоог нэмэгдүүлж, Парламентын Тамгын газрууд, найрамдлын бүлгүүдийн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд бэлэн байгааг илэрхийлэв.