Nothing to see here. This component is added to the post page in order to register the visit

Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж 8 дахь удаагийн Бээжингийн Шяншаний форумд оролцов

2018-10-26

Хятадын цэргийн шинжлэх ухааны академи болон Олон улсын стратеги судалгааны нийгэмлэгээс бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаарх 8 дахь удаагийн Бээжингийн Шяншаний форум 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Бээжин хотноо “Эрх тэгш харилцан итгэж, хамтран ажиллаж, хамтдаа ялах шинэ хэлбэрийн аюулгүй байдлын түншлэлийн харилцааг байгуулъя” уриан доор зохион байгууллаа. Форумд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж тэргүүтэй цэргийн болон судлаачдын төлөөлөгчид оролцов.
Форумыг нээж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал ВэйФөнхө БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжлав. Хятадын цэргийн дээд удирдлага, 74 улс болон олон улсын байууллагын 500 гаруй цэрэг, улс төрийн дээд, өндөр албаны төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид оролцсон, энэ удаагийн форумаар “Олон улсын аюулгүй байдлын засаглалын шинэ үзэл санаа, шинэ арга зам”, “Терроризмын аюул занал, хариу арга хэмжээ”, “Тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны бодит байдал, хэтийн төлөв”, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сорилт, хамтын ажиллагаа” гэсэн 4 үндсэн сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.